card

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                          БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Байгаль орчныг хамгаалах чиглэлд Монголдоо тэргүүлэгч бүлэглэл байх

Алсын хараа нь бидэнд ажиллах урам зориг өгөхөөс гадна “GREEN ARMY” -ийн стратегийн чиглэлд нийцүүлэн үндсэн зарчмуудаа мөрдөж ажиллах үндэс суурь болдог. “Байгаль орчныг хамгаалах чиглэлд Монголдоо тэргүүлэгч бүлэглэл байх” алсын хараа нь бид гэрээ байгуулж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс илүү байгаль орчныг хамгаалах чиглэлд өндөр түвшний үйл ажиллагаа явуулахыг зорьдог гэсэн санааг илэрхийлдэг. Бидний ажил байгаль хамгаалах үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй, хойч үедээ Ногоон Монголыг унаган төрхөөр нь үлдээх аргуудыг бий болгоход чиглэгддэг. Үүний тулд бид хүмүүсээ хөгжүүлж, ногоон хөгжлийн шийдлүүдийг хэрэгжүүлж, инновацийг хөгжүүлж, шударга, хариуцлагатайгаар ажилладаг. Бид хийж буй ажлаараа бахархаж, аливаад анхдагч байх тэмүүлэлдээ хөтлөгдөн шинэ шинэ ногоон загваруудыг тогтоон ажиллахыг зорьдог. Ийм ч учраас бидний алсын хараа Монголын ногоон ирээдүй рүү чиглэсэн байгаа.

                                                                    БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

“GREEN ARMY”-ийн эрхэм зорилго нь байгалийн эсрэг гэмт үйлдэл бүхний төлөө нэгдэж тэмцэх үйл ажиллагааны хүрээнд ногоон армийн гишүүддээ экологийн мэдлэг боловсролыг олгож, соён гэгээрэх, ногоон ирээдүйн төлөө хамтран ажиллахын сацуу олон нийтэд байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл баримтлалыг төлөвшүүлэхэд оршино.

                                                                           БИДНИЙ ЗАРЧИМ

Ногоон хөгжил амьд байгалийн хүрээлэн амжилттай ажиллаж байгаа нь:

• Шударга байх

• Хариуцлагатай байх

• Шинэлэг байх

• Хуулийг дээдэлдэг байх гэсэн үндсэн 4 зарчмыг үйл ажиллагаандаа ямагт баримталж байгаатай холбоотой.

Ямар ч бохирдолгүй эрүүл, аюулгүй орчныг бид баримтлах зарчмаасаа илүүтэйгээр чухалчлан үздэг бөгөөд энэ нь бидний гүйцэтгэх бүхий л ажлын үндэс суурь нь болдог. Бидний баримтлах зарчим нь GREEN ARMY-ийн гишүүдэд тавигдах шаардлага, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлно. Түүнчлэн эдгээр зарчим нь байгаль орчны эсрэг гэмт үйлдэл бүхнийг үнэн зөвөөр мэдээлэх, ёс зүйтэйгээр хамтран ажиллах хүрээг зөвөөр тогтоож өгдөг.

                                                                      GREEN ARMY ТАНИЛЦУУЛГА

Хэдхэн арван жилийн өмнө бидэнд юу байлаа? Бүх юм байлаа даа.

Хэний ч гар, хөл хүрээгүй онгон дагшин байгаль, араатан жигүүртэн, гол мөрөн, нуур цөөрөм, өвс ургамал гээд биологийн төрөл зүйл нь бүрэн бүтнээрээ ёстой л бид чинь биологийн гэр бүлтэйгээ аз жаргалтай сайхан амьдарч байлаа. Энэ үед хорвоогийн өнгө ногоон байв.

Харин одоо ямар байна аа?

Хот гэж зохиомол орон газар шавааралдан сууж завааралдан амьдарч эх нутаг нь харийнхантай хамтарсан аалзнуудын шүдэнд ар зооноосоо ухуулж мэрүүлсэн эрэмдэг зэрэмдэг газар нутаг, хүлэмжийн хий, хорт бодисын ялгаруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний эвдрэл, агаарын бохирдол зэрэг байгалийн гамшиг, экологийн сүйрлийн аюулд нэрвэгдсэн эх нутгийн дүр зураг. Энэ үеийн өнгө саарал байна.

Ирээдүй ямархан болохыг төсөөлөхөд ч аймаар. Замбараагүй ухсан уурхай, зам барилгын онгорхой хар нүхнүүд, газар сайгүй хөглөрөх хог хаягдал, хүнээсээ олон техник хэрэгсэл, түнэр хар утаа, огтолсон ой, цөлжсөн орон газар. 3,5 сая хүний /хужаатайгаа нийлээд шүү/ энэ “хөгжил” нэрт бүтээлийн экологийн ул мөр нь хар бараан өнгө голдуухан. Цаашлах тусам улам л харлана. Одоо яах ёстой вэ?

Нэгдэн нийлж ногоон өнгөт ирээдүйн төлөө тэмцэхээс өөр ямар ч гарц бидэнд үлдээгүй. Иймийн учир бид байгаль экологид сөргөөр нөлөөлсөн бүхий л бохирдуулагч, хордуулагч, зүй бусаар цөлмөгчидтэй хамтран тэмцэж ирээдүйг ногооноор нь үлдээхийн тулд “GREEN ARMY”-г байгуулж байна.